“ГЭР ХОРООЛЛЫН ГАЗРЫГ ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗОРИЛГООР ӨМЧЛӨГЧ, ЭЗЭМШИГЧ ГАЗРААР ХУВЬ НИЙЛҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛ - Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer
Барилгын зураг төсөл, угсралт, архитектурын шийдэл, бүтээцийн ба техник, технологийн шийдэл, интерьер, экстерьерийн шийдэл, инженерийн шугам сүлжээний шийдэл, барилга угсралт, хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөө, ландшафт, барилгын зураг төсөл хийнэ, барилгын зураг, ажлын зураг, эскиз зураг, инженерийн зураг, орон сууц, оффисийн байрилга, архитектурын зураг, архитектор, Ньюкон ХХК, Newcon, Architecture, Engineer, Design, House, Office, Apartment, Contact, холбоо барих, утас: Утас: 70118844, 88009965, Факс: 70124488, И-мэйл: info@newcon.mn, Вэб хуудас: www.newcon.mn
15208
post-template-default,single,single-post,postid-15208,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,,side_area_uncovered_from_content,qode-theme-ver-10.1.1,wpb-js-composer js-comp-ver-5.0.1,vc_responsive

“ГЭР ХОРООЛЛЫН ГАЗРЫГ ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗОРИЛГООР ӨМЧЛӨГЧ, ЭЗЭМШИГЧ ГАЗРААР ХУВЬ НИЙЛҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛ

“ГЭР ХОРООЛЛЫН ГАЗРЫГ ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗОРИЛГООР ӨМЧЛӨГЧ, ЭЗЭМШИГЧ ГАЗРААР ХУВЬ НИЙЛҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛ

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг баталж, хот, суурин газрын гэр хороололд оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай амьдрах орчин нөхцөл болон газар ашиглалтыг сайжруулах, газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгоор инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барихад зориулж иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөл, эзэмшлийн газраар хувь нийлүүлэх замаар гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах эрх зүйн орчин бүрдсэн.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу хувь нийлүүлсэн талбайг инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барих, төслийн санхүүжилтэд шаардагдах хөрөнгийг бүрдүүлэх зориулалтаар ашиглахыг хуульчилсан.

Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл хэрэгжүүлэх зорилгоор газар өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх үйл ажиллагаатай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулах зорилгоор тус яамнаас Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт, 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн “Гэр хорооллын газрыг  дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ын төслийг боловсруулсан.

“Гэр хорооллын газрыг  дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ын төсөлд зарим нэр томъёоны тодорхойлолт, газраар хувь нийлүүлэхэд баримтлах зарчим, газраар хувь нийлүүлэх аргууд, газраар хувь нийлүүлэх үйл ажиллагаа, мөн хувь нийлүүлсэн талбай, нөөц талбайн ашиглалт, хяналтын талаар санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгасан. Журмын төсөл нь 6 зүйлээс бүрдэнэ.

“Гэр хорооллын газрыг  дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ыг баталж, тус журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад үүрэг болгохоор “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулав.

“Гэр хорооллын газрыг  дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ыг баталснаар  хот, суурин газруудад гэр хорооллыг дахин зохион байгуулах төслүүд амжилттай хэрэгжих, гэр хороололд инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж баригдаж оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай амьдрах орчин, газар ашиглалт сайжрах, газар эдийн засгийн эргэлтэнд орох таатай нөхцөл бүрдэх юм.

“Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Гэр хорооллын газрыг  дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ын төсөлд  21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллага, олон улсын байгууллага, зураг төслийн аж ахуйн нэгжүүд болон “Монгол Улсын хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төслийн 2 дахь үе шатны төсөл”-ийн багаас ирүүлсэн саналуудыг тусгаж, олон нийтээс санал авах зорилгоор Барилга, хот байгуулалтын яамны вебсайтад байрлууллаа.

“Гэр хорооллын газрыг  дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ын төсөлтэй танилцаж, саналаа Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Э.Дондмаа, Б.Гоёсайхан нартай 51-261427 утсаар холбогдож эсхүл <dondmaa@gmail.com>, <goeo_azaz@yahoo.com> цахим хаягаар 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

Журмын төслийг ЭНД-с татаж авна уу.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

No Comments

Sorry, the comment form is closed at this time.