19 Sep 3D технологийн анхны гүүр энэ сард баригдаж дуусна
Eindhoven технологийн их сургуулийн багийнхан 3D хэвлэгч технологийн хүчин чадлыг нэмэгдүүлж, бетон гүүр байгуулах төслийг эхлүүлжээ. Дэлхийд тус технологиор баригдах анхны гүүр болж буй энэ төслийг энэ сард Нидерландын Гемерт хотноо эхлүүлж байгаа аж. Энэ нь технологийн шинэчлэлийг бүрэн нэвтрүүлж, хог хаягдлыг бууруулан, байгаль орчинд эерэг нөлөөг үзүүлнэ гэж зохион байгуулагчид нь онцолж байгаа юм.
Техникийн хувьд, Мадрид хот дэлхийн хамгийн анхны 3D технологийн гүүрийг энэ оны эхээр байгуулж танилцуулсан ч, Гемертийн гүүрийг барихад ган кабелуудаар бетоныг хэвэнд оруулан блок болгож, хүчитгэх тусгай технологийг ашигласнаар илүү онцлогтой болсон хэмээн үзжээ.
Судалгааны багийнхан бетон барилгын профессор Техо Салаттай хамтарч, тус гүүрний бетон барилгын ажлыг хамтран гүйцэтгэж байгаа аж. Гүүрний бетоныг энгийн гүүрнийхээс харьцангуй зузаан болгож, 3D хэвлэгчээр хэвэнд оруулж байгаа бөгөөд үйлдвэрлэлэийн явцад хог хаягдал гарсан ч энэ нь маш бага байх гэнэ. Мөн бетоны үйлдвэрлэл нь нүүрсхүчлийн давхар ислийг ялгаруулж, хог хаягдлыг эрс бууруулах нь хүрээлэн буй орчинд маш чухал нөлөөтэй юм.
Мөн хэлбэр дүрстэй бетонуудыг хэвлэн гаргах учир дахин хэвэнд оруулах шаардлагагүй төдийгүй барилгын материалыг их хэмжээгээр хэмнэх боломжтой аж. Түүнчлэн гүүрийн барилгад хэрэглэгдэх бетоныг 2 сарын дотор хэвлэн дуусгаж байгаа бөгөөд энэ сарын сүүлчээр суурилуулах аж.
Sorry, the comment form is closed at this time.