125 жилийн настай салхин тээрмийг модерн хаус болгон өөрчилжээ - Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer
Барилгын зураг төсөл, угсралт, архитектурын шийдэл, бүтээцийн ба техник, технологийн шийдэл, интерьер, экстерьерийн шийдэл, инженерийн шугам сүлжээний шийдэл, барилга угсралт, хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөө, ландшафт, барилгын зураг төсөл хийнэ, барилгын зураг, ажлын зураг, эскиз зураг, инженерийн зураг, орон сууц, оффисийн байрилга, архитектурын зураг, архитектор, Ньюкон ХХК, Newcon, Architecture, Engineer, Design, House, Office, Apartment, Contact, холбоо барих, утас: Утас: 70118844, 88009965, Факс: 70124488, И-мэйл: info@newcon.mn, Вэб хуудас: www.newcon.mn
15321
post-template-default,single,single-post,postid-15321,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,,side_area_uncovered_from_content,qode-theme-ver-10.1.1,wpb-js-composer js-comp-ver-5.0.1,vc_responsive

125 жилийн настай салхин тээрмийг модерн хаус болгон өөрчилжээ

125 жилийн настай салхин тээрмийг модерн хаус болгон өөрчилжээ

  Английн Суффолк сууринд өдгөө 125 жилийг элээгээд буй хуучны салхин тээрмийн барилгыг орчин үеийн тансаг сууц болгон өөрчилжээ. “Beech Architects” архитектурын компанийн залуусын засч тохижуулсан энэхүү сууцыг жуулчдад зориулсан түрээсийн байр болгон ашиглах юм. Ерөнхийдөө дугуй, тойрог хэлбэрийн сууц учраас түүнд нь тохируулан гэрийн бүхий л тавилгыг захиалгаар гүйцэтгүүлсэн байна.

 Тэртээ 1891 онд баригдаж байсан 18 метр өндөр уг салхин тээрэм нь тухайн үедээ хөдөө аж ахуй, газар тариаланд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Хэдийгээр олон жил болж, хуучирсан ч түүний бат бөх чанар нь ийнхүү орчин үеийн сууц болгоход нөлөөлсөн юм.

Байшинг захиалан өөрчлөлт хийлгэсэн гэр бүлийнхэн нэмэлт орлого олох зорилгоор ийнхүү тээрэмдээ засвар хийлгэсэн нь архитектур, интерьер дизайн сонирхогчдын анхаарлыг ихэд татжээ. Архитекторууд гадна хананд тусгаарлагч ханануудыг нэмэлтээр тавьж, байгууламжийн дээд хэсэгт модон хийцээр ажиглалтын хэсгийг байгуулсан аж. Үүнийг 200 ширхэг цайрдсан хавтангаар хучиж өгчээ.

Нутгийн зарим оршин суугчид уг сууцыг орчиндоо зохицоогүй, тохиромжгүй өөрчлөлт болсон гэж үзэж байгаа ч 125 жилийн настай уг салхин тээрмийн өөрчлөлт нь архитектурын RIBA шагналд нэр дэвших эрхтэй болсон байна.

No Comments

Sorry, the comment form is closed at this time.