13 Sep Лондонгоос Токио хүртэл төмөр замтай Орос, Японыг холбосон шинэ гүүрийг байгуулна.
Транс-Сибирийн төмөр замыг өргөтгөж, Япон улс хүртэл уртасгах шийдвэрийг ОХУ-ын засгийн газраас гаргажээ. Хоёр орны зүгээс ихээхэн чухалчилж ярьсан уг гүүр нь галт тэргээр холбогдох юм. Хэрэв гүүр баригдаж дуусвал та бүхэн Токиогоос Лондон хүртэл галт тэргээр 13,518 км замаар галт тэргээр аялах боломжтой болох юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын зүүн бүсийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлэх болсон талаараа мэдэгджээ. Энэ нь Дэлхийн II дайнаас хойш ямар нэг энхийн хэлэлцээр байгуулаагүй тус хоёр орны хувьд түүхэн үйл явдал болж байгаа аж.
“The Siberian Times” сонинд дэд сайд Игорь Шувалов, “Бидний зүгээс Хоккайдогоос Сахалин хүртэл авто болон төмөр зам бүхий холимог замыг хамтран барих тухай саналыг Япон улсад тавьж, ихээхэн ач холбогдол өгч буйгаа илэрхийлсэн” хэмээн ярьжээ.
Владивостокоор дуусч буй одоогийн Транс-Сибирийн замыг дээрх төслийн хүрээнд Оросын Сахалины арал, Японы хойд Хоккайдо арал хүртэл тэлэх юм. Тэндээс аялагчид төмөр замаар Токио хүртэл аялах боломжтой гэнэ. Сахалин болон Хоккайдогийн хооронд тавигдах 45 км гүүрийг барихад хамгийн сүүлийн үеийн өндөр өртөг бүхий технологийг ашиглах аж.
Гүүр баригдсанаар Оросын байгалийн хий, газрын тосны үйлдвэрлэлд ихээхэн ач холбогдолтой гэж Игорь Шувалов онцлон тэмдэглэжээ.
Sorry, the comment form is closed at this time.