Мэдээлэл Archives - Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer http://newcon.mn/category/news/ Барилгын зураг төсөл, барилга угсралт, ажлын зураг, ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлт Sat, 28 Jul 2018 12:05:12 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=6.7.5 Орон сууцны мэдээллийн сантай боллоо http://newcon.mn/%d0%be%d1%80%d0%be%d0%bd-%d1%81%d1%83%d1%83%d1%86%d0%bd%d1%8b-%d0%bc%d1%8d%d0%b4%d1%8d%d1%8d%d0%bb%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%81%d0%b0%d0%bd%d1%82%d0%b0%d0%b9-%d0%b1%d0%be%d0%bb%d0%bb%d0%be%d0%be/ Tue, 10 Oct 2017 02:34:38 +0000 http://newcon.mn/?p=15326          Иргэдийн орлогод нийцсэн болон түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг ил тод болгох “Нийслэлийн орон сууцны мэдээллийн сан” байгуулагджээ. Энэхүү сан байгуулагдснаар орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн бодит мэдээллийг бүрдүүлэх боломжтой болж буйн зэрэгцээ бага, дунд орлоготой иргэд, төрийн албан хаагчдын орон сууцтай холбоотой...

The post Орон сууцны мэдээллийн сантай боллоо appeared first on Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer.

]]>
Орон сууцны мэдээллийн сантай боллоо

         Иргэдийн орлогод нийцсэн болон түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг ил тод болгох “Нийслэлийн орон сууцны мэдээллийн сан” байгуулагджээ.

Энэхүү сан байгуулагдснаар орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн бодит мэдээллийг бүрдүүлэх боломжтой болж буйн зэрэгцээ бага, дунд орлоготой иргэд, төрийн албан хаагчдын орон сууцтай холбоотой хүсэлтийг цахим орчинд түргэн шуурхай бүртгэлжүүлэх улмаар төсөл хөтөлбөрт хамруулах, орон сууц борлуулах, түрээслэх аж ахуйн нэгж, иргэдийн мэдээллийг нэгтгэж холбох юм.

Иргэдийн хувьд нийслэлийн орон сууцны мэдээллийн сангийн www.nosk.ub.gov.mn хаягаар хандан бүртгүүлж хэрэглэгч болох юм. Ингэснээр иргэд хаана ямар төсөл хөтөлбөр хэрэгжиж, ямар орон сууц ашиглалтад орсон зэрэг нийлүүлэлтийн мэдээллийг дүүрэг, хороо зэргээр нарийвчлан харах боломжтой.

The post Орон сууцны мэдээллийн сантай боллоо appeared first on Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer.

]]>
125 жилийн настай салхин тээрмийг модерн хаус болгон өөрчилжээ http://newcon.mn/125-%d0%b6%d0%b8%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%bd%d0%b0%d1%81%d1%82%d0%b0%d0%b9-%d1%81%d0%b0%d0%bb%d1%85%d0%b8%d0%bd-%d1%82%d1%8d%d1%8d%d1%80%d0%bc%d0%b8%d0%b9%d0%b3-%d0%bc%d0%be%d0%b4%d0%b5%d1%80%d0%bd/ Wed, 27 Sep 2017 03:24:07 +0000 http://newcon.mn/?p=15321   Английн Суффолк сууринд өдгөө 125 жилийг элээгээд буй хуучны салхин тээрмийн барилгыг орчин үеийн тансаг сууц болгон өөрчилжээ. “Beech Architects” архитектурын компанийн залуусын засч тохижуулсан энэхүү сууцыг жуулчдад зориулсан түрээсийн байр болгон ашиглах юм. Ерөнхийдөө дугуй, тойрог хэлбэрийн сууц учраас түүнд нь тохируулан гэрийн бүхий л...

The post 125 жилийн настай салхин тээрмийг модерн хаус болгон өөрчилжээ appeared first on Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer.

]]>

  Английн Суффолк сууринд өдгөө 125 жилийг элээгээд буй хуучны салхин тээрмийн барилгыг орчин үеийн тансаг сууц болгон өөрчилжээ. “Beech Architects” архитектурын компанийн залуусын засч тохижуулсан энэхүү сууцыг жуулчдад зориулсан түрээсийн байр болгон ашиглах юм. Ерөнхийдөө дугуй, тойрог хэлбэрийн сууц учраас түүнд нь тохируулан гэрийн бүхий л тавилгыг захиалгаар гүйцэтгүүлсэн байна.

 Тэртээ 1891 онд баригдаж байсан 18 метр өндөр уг салхин тээрэм нь тухайн үедээ хөдөө аж ахуй, газар тариаланд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Хэдийгээр олон жил болж, хуучирсан ч түүний бат бөх чанар нь ийнхүү орчин үеийн сууц болгоход нөлөөлсөн юм.

Байшинг захиалан өөрчлөлт хийлгэсэн гэр бүлийнхэн нэмэлт орлого олох зорилгоор ийнхүү тээрэмдээ засвар хийлгэсэн нь архитектур, интерьер дизайн сонирхогчдын анхаарлыг ихэд татжээ. Архитекторууд гадна хананд тусгаарлагч ханануудыг нэмэлтээр тавьж, байгууламжийн дээд хэсэгт модон хийцээр ажиглалтын хэсгийг байгуулсан аж. Үүнийг 200 ширхэг цайрдсан хавтангаар хучиж өгчээ.

Нутгийн зарим оршин суугчид уг сууцыг орчиндоо зохицоогүй, тохиромжгүй өөрчлөлт болсон гэж үзэж байгаа ч 125 жилийн настай уг салхин тээрмийн өөрчлөлт нь архитектурын RIBA шагналд нэр дэвших эрхтэй болсон байна.

The post 125 жилийн настай салхин тээрмийг модерн хаус болгон өөрчилжээ appeared first on Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer.

]]>
Шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны замын газрыг бүрэн чөлөөлөв http://newcon.mn/%d1%88%d0%b8%d0%bd%d1%8d-%d0%bd%d0%b8%d1%81%d1%8d%d1%85-%d0%be%d0%bd%d0%b3%d0%be%d1%86%d0%bd%d1%8b-%d0%b1%d1%83%d1%83%d0%b4%d0%b0%d0%bb-%d1%87%d0%b8%d0%b3%d0%bb%d1%8d%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%85/ Fri, 22 Sep 2017 07:40:15 +0000 http://newcon.mn/?p=15318 Улаанбаатар–Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн автозамын талбайг чөлөөллөө. Замд хамаарах хэсгийн талбайд судалгаагаар иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр газар өмчлүүлэхээр баталсан Гавьжийн шандын байршил давхацсаныг цуцалж, хүчингүй болгожээ. Мөн “Мод тарих үндэсний өдрийг зарлах тухай” зарлигийн дагуу БОНХГ-т эзэмшүүлсэн “Ногоон хэрэм” төслийн хурдны авто замын трасстай давхацсан хэсгийг трассаас гарган...

The post Шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны замын газрыг бүрэн чөлөөлөв appeared first on Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer.

]]>
Улаанбаатар–Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн автозамын талбайг чөлөөллөө.

Замд хамаарах хэсгийн талбайд судалгаагаар иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр газар өмчлүүлэхээр баталсан Гавьжийн шандын байршил давхацсаныг цуцалж, хүчингүй болгожээ.

Мөн “Мод тарих үндэсний өдрийг зарлах тухай” зарлигийн дагуу БОНХГ-т эзэмшүүлсэн “Ногоон хэрэм” төслийн хурдны авто замын трасстай давхацсан хэсгийг трассаас гарган мэдээллийн санд өөрчлөлтийг бүртгэсэн.

Авто замын 70 хувийг БНХАУ-ын Чайна Тиэсижү Сивил Инженеринг групп хийхээр шалгарч, үлдсэн 30 хувийг “Арж капитал” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Бадрах ойл” ХХК нар гүйцэтгэхээр Зам, тээврийн яамтай гэрээ байгуулсан байна.

Гэрээний дагуу авто замын газар шорооны ажил 2016 онд эхэлсэн бөгөөд 2019 оны дөрвөн сард хүлээлгэн өгөх юм.

Эх сурвалж: НЗДТГ

The post Шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны замын газрыг бүрэн чөлөөлөв appeared first on Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer.

]]>
Хэрэглэгчийн эрчим хүчний зардлыг 80 орчим тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой http://newcon.mn/%d1%85%d1%8d%d1%80%d1%8d%d0%b3%d0%bb%d1%8d%d0%b3%d1%87%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%8d%d1%80%d1%87%d0%b8%d0%bc-%d1%85%d2%af%d1%87%d0%bd%d0%b8%d0%b9-%d0%b7%d0%b0%d1%80%d0%b4%d0%bb%d1%8b%d0%b3-80-%d0%be%d1%80/ Thu, 21 Sep 2017 07:37:53 +0000 http://newcon.mn/?p=15314 “Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр”-ийг хавсралтаар баталж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусган, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан санхүүжүүлж байхаар боллоо. Үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр 610 орчим сая кВт.ц эрчим хүч хэмнэн, ойролцоогоор...

The post Хэрэглэгчийн эрчим хүчний зардлыг 80 орчим тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой appeared first on Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer.

]]>

“Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр”-ийг хавсралтаар баталж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусган, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан санхүүжүүлж байхаар боллоо.

Үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр 610 орчим сая кВт.ц эрчим хүч хэмнэн, ойролцоогоор 600 гаруй мянган тонн СО2 хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой гэсэн урьдчилгаа судалгаа гарсан байна. Энэ нь Дарханы дулааны цахилгаан станцын 2016 онд үйлдвэрлэсэн эрчим хүчний хэмжээнээс даруй хоёр дахин их эрчим хүчийг, 200 гаруй мянган өрхийн бүтэн нэг жилийн эрчим хүчний хэрэглээ, хэрэглэгч талдаа 80 орчим тэрбум төгрөгийн эрчим хүчний зардлыг бууруулах боломж бүрдэнэ гэсэн үг юм.

Мөн барилгын дулааны алдагдлыг бууруулах зорилгоор өмнө нь хийсэн ажил, төслийн үр дүнгээс харахад 30-50 хувийн хэмнэлт гаргаж болохоор байна.

Ингэснээр манай улсад түгээмэл байдаг угсармал барилгатай ижил хэмжээтэй 144 барилгыг дулааны эрчим хүчээр хангах нөөц бий болгох боломжтой гэсэн тооцоо гаргажээ.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэc

The post Хэрэглэгчийн эрчим хүчний зардлыг 80 орчим тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой appeared first on Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer.

]]>
3D технологийн анхны гүүр энэ сард баригдаж дуусна http://newcon.mn/3d-%d1%82%d0%b5%d1%85%d0%bd%d0%be%d0%bb%d0%be%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b0%d0%bd%d1%85%d0%bd%d1%8b-%d0%b3%d2%af%d2%af%d1%80-%d1%8d%d0%bd%d1%8d-%d1%81%d0%b0%d1%80%d0%b4-%d0%b1%d0%b0%d1%80%d0%b8%d0%b3/ Tue, 19 Sep 2017 01:24:24 +0000 http://newcon.mn/?p=15310 Eindhoven технологийн их сургуулийн багийнхан 3D хэвлэгч технологийн хүчин чадлыг нэмэгдүүлж, бетон гүүр байгуулах төслийг эхлүүлжээ. Дэлхийд тус технологиор баригдах анхны гүүр болж буй энэ төслийг энэ сард Нидерландын Гемерт хотноо эхлүүлж байгаа аж. Энэ нь технологийн шинэчлэлийг бүрэн нэвтрүүлж, хог хаягдлыг бууруулан, байгаль орчинд эерэг...

The post 3D технологийн анхны гүүр энэ сард баригдаж дуусна appeared first on Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer.

]]>
Eindhoven технологийн их сургуулийн багийнхан 3D хэвлэгч технологийн хүчин чадлыг нэмэгдүүлж, бетон гүүр байгуулах төслийг эхлүүлжээ. Дэлхийд тус технологиор баригдах анхны гүүр болж буй энэ төслийг энэ сард Нидерландын Гемерт хотноо эхлүүлж байгаа аж. Энэ нь технологийн шинэчлэлийг бүрэн нэвтрүүлж, хог хаягдлыг бууруулан, байгаль орчинд эерэг нөлөөг үзүүлнэ гэж зохион байгуулагчид нь онцолж байгаа юм.

Техникийн хувьд, Мадрид хот дэлхийн хамгийн анхны 3D технологийн гүүрийг энэ оны эхээр байгуулж танилцуулсан ч, Гемертийн гүүрийг барихад ган кабелуудаар бетоныг хэвэнд оруулан блок болгож, хүчитгэх тусгай технологийг ашигласнаар илүү онцлогтой болсон хэмээн үзжээ.

Судалгааны багийнхан бетон барилгын профессор Техо Салаттай хамтарч, тус гүүрний бетон барилгын ажлыг хамтран гүйцэтгэж байгаа аж. Гүүрний бетоныг энгийн гүүрнийхээс харьцангуй зузаан болгож, 3D хэвлэгчээр хэвэнд оруулж байгаа бөгөөд үйлдвэрлэлэийн явцад хог хаягдал гарсан ч энэ нь маш бага байх гэнэ. Мөн бетоны үйлдвэрлэл нь нүүрсхүчлийн давхар ислийг ялгаруулж, хог хаягдлыг эрс бууруулах нь хүрээлэн буй орчинд маш чухал нөлөөтэй юм.

Мөн хэлбэр дүрстэй бетонуудыг хэвлэн гаргах учир дахин хэвэнд оруулах шаардлагагүй төдийгүй барилгын материалыг их хэмжээгээр хэмнэх боломжтой аж. Түүнчлэн гүүрийн барилгад хэрэглэгдэх бетоныг 2 сарын дотор хэвлэн дуусгаж байгаа бөгөөд энэ сарын сүүлчээр суурилуулах аж.

The post 3D технологийн анхны гүүр энэ сард баригдаж дуусна appeared first on Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer.

]]>
Монголд хамгийн эрэлттэй 10 мэргэжил http://newcon.mn/%d0%bc%d0%be%d0%bd%d0%b3%d0%be%d0%bb%d0%b4-%d1%85%d0%b0%d0%bc%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%8d%d1%80%d1%8d%d0%bb%d1%82%d1%82%d1%8d%d0%b9-10-%d0%bc%d1%8d%d1%80%d0%b3%d1%8d%d0%b6%d0%b8%d0%bb/ Mon, 18 Sep 2017 02:48:28 +0000 http://newcon.mn/?p=15307 1. Химийн инженер Хүнс, эм, барилгын материал, хуванцар, түлш зэрэг хүний хэрэгцээт бүхий л зүйлийг шинээр зохион бүтээх, үйлдвэрлэн бий болгогч, хөгжүүлэгч нь химийн инженерүүд байдаг тул тэд маш өргөн цар хүрээнд, олон төрлийн салбарт ажиллаж чаддаг байна. 2. Нано, биотехнологийн инженер Өчүүхэн жижиг хэмжээнд явагдаж...

The post Монголд хамгийн эрэлттэй 10 мэргэжил appeared first on Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer.

]]>
1. Химийн инженер

Хүнс, эм, барилгын материал, хуванцар, түлш зэрэг хүний хэрэгцээт бүхий л зүйлийг шинээр зохион бүтээх, үйлдвэрлэн бий болгогч, хөгжүүлэгч нь химийн инженерүүд байдаг тул тэд маш өргөн цар хүрээнд, олон төрлийн салбарт ажиллаж чаддаг байна.

2. Нано, биотехнологийн инженер

Өчүүхэн жижиг хэмжээнд явагдаж байгаа процессуудыг ашиглаж дэвшилтэт технологийг бүтээдгээрээ нанотехнологич маш эрэлттэй, маш гайхалтай мэргэжлийн нэг болоод байна. Монголд энэ чиглэлийн бэлтгэгдсэн боловсон хүчин гарын таван хуруунд багтана. Гэтэл өндөр цалин хангамжтай энэхүү ажлын байрны орон тоо зарын сайтыг дүүргэсэн байна гээд төсөөл дөө.

3. Хүрээлэн буй орчны мэргэжилтэн

Хотжиж, нийгэмших тусам экологийн асуудал, хүний хүрээлэн буй орчны асуудал хурцаар тавигдсаар байна. Эрүүл цэвэр ус, агаар, газраар хангах, бохирдсон газар нутгийг нутгийг судлах мэргэжилтэн одоо ч, ирээдүйд ч Монголд нэн хэрэгцээтэй.

4.Үйлдвэрлэлийн автоматжуулалт

Компаниуд 1000 ажилтан авч ажиллуулахын оронд сүүлийн үеийн автомат машин нэгийг авахыг эрмэлздэг болж. Шинэ технологи Монголд нэвтрэхийн хэрээр үүнийг ажиллуулдаг боловсон хүчин маш бага байна. Цалин нь ногооноор тавигдана гэж л бод.

5. Барилгын инженер

Барилгын зах зээлийн халуурал ойрын 20 жилдээ буурахгүй гэсэн албаны тооцоо бий. Барилгын инженер болоод ажил дээр гарангуутаа компанитайгаа орон сууцны гэрээ байгуулаад ажиллаж байгаа өч төчнөөн хүн байна. Лангууны ард гиюүрч зогсохоор барилгын инженер болоод сайхан амьдар!

6. Цахилгааны инженер

Барилга, орон сууц нэмэгдэхийн хэрээр цахилгааны инженерийн орон тоо нүдний гэм боллоо. Хүний амьдралыг гэрэл гэгээтэй болгодог, хүмүүст гэрэл түгээж амьдардаг салбарт мэргэжил эзэмшсэнээр хожно уу гэхээс алдсан хүн байхгүй байх.

7. Механик инженер

Онгоц, усан онгоц, машин, сансрын хөлөг, мотор хөдөлгүүр хийхийг хүсч байгаагүй хүүхэд гэж үгүй. Бодит нүдэнд харагдах зүйлсийг зохион бүтээж, үйлдвэрлэдэг механикийн инженерийн хэрэгцээ Монголд улам л нэмэгдсээр байна.

8. Программ хангамж

Мэдээллийн салбараас хамгийн олон саятан, тэрбумтнууд төрж байна. Тэдний ажиллах цар хүрээ өсөн нэмэгдсээр бүтээгдэхүүнийг нь хэрэглэдэггүй хүн энэ дэлхийд хаана ч алга. Хүсвэл Билл Гейтс шиг бол. Чадвал Стив Жобс шиг алдарш. Таны боломж хязгааргүй.

9. Эмч

Шүдний, рентгений, физик эмчилгээний, чих хамар хоолой, ярианы согогийн эмч нар улам эрэлттэй байна. Сувилагч, эм зүйчийн мэргэжилтнээр эмнэлгүүд цангаж байна.

10. Багш

Багш нар дотроо бага ангийн багш нараар Боловсролын салбар хомсдолд орсон. Нөгөөтэйгүүр, БШУЯ-ны шинэ журмаар багшлах гэрчилгээг шалгалтаар авдаг болсон. Та ч мэргэжлийг нь эзэмшээд, шалгалтыг нь өгөөд энэ сайхан салбарт яагаад ажиллаж болохгүй гэж.

11. Цагдаа

Үймээн самуун, гэмт халдага, алан хядах үйл ажиллагаа, эмх замбараагүй явдал дэлхийд маш их гарч байна. Тусгаар тогтносон улсын хувьд Монголд ч цагдаагийн офицер, хэв журам сахиулагч эрэлттэй хэвээр байна. Улсын статустай ганц сургууль боловсон хүчин бэлтгэдэг нь хомсдлыг нь арилгаж чадахгүй байна гэж шүүмжлэх хүн ч бий.

12.Маркетингийн менежер

Компаниуд туршлагатай, бүтээмж өндөртэй энэхүү боловсон хүчнийг өндөр цалин, хангамжаар авахад бэлэн байсаар байна.Ажлаа хийсэн шиг хий, цалин, хангамж, урамшууллыг чинь хангалттай өгье. Ийн амлах компани, байгууллага борооны дараах мөөг шиг л байна.

13. Малын эмч

Ний нуугүй хэлэхэд Монголд малын эмчийн мэргэжилд зарим нь голонгуй хандах нь ажиглагддаг. Үнэндээ голсон юм голд гэдэгчлэн малын эмч мэргэжил эзэмшсэн хүн таны авдаггүйг авч, эдэлдэггүйг эдлээд явж байна гээд төсөөл дөө. Ирээдүйд бүр хаданд гарах юм гэнэ лээ.

Б.Дэжид

The post Монголд хамгийн эрэлттэй 10 мэргэжил appeared first on Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer.

]]>
Дэлхийн хамгийн том музей Африкийн Капе хотноо нээгдлээ http://newcon.mn/%d0%b4%d1%8d%d0%bb%d1%85%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%85%d0%b0%d0%bc%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%82%d0%be%d0%bc-%d0%bc%d1%83%d0%b7%d0%b5%d0%b9-%d0%b0%d1%84%d1%80%d0%b8%d0%ba%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%ba%d0%b0/ Mon, 18 Sep 2017 02:42:14 +0000 http://newcon.mn/?p=15304 Дэлхийн хамгийн том музейд бичигдэж буй уг уран зургийн галерей нь 9-р давхар, 9,500 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан. Барилгын гол шийдэл бол түүний гайхалтай фассадны бүтэц юм. Үзэсгэлэнгийн танхим дангаар 6000 хавтгай дөрвөлжин метр талбайг эзлэх бөгөөд орчин үеийн урлагийг хөгжүүлэхэд зориулсан 80 галерейтай....

The post Дэлхийн хамгийн том музей Африкийн Капе хотноо нээгдлээ appeared first on Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer.

]]>
Дэлхийн хамгийн том музейд бичигдэж буй уг уран зургийн галерей нь 9-р давхар, 9,500 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан.

Барилгын гол шийдэл бол түүний гайхалтай фассадны бүтэц юм. Үзэсгэлэнгийн танхим дангаар 6000 хавтгай дөрвөлжин метр талбайг эзлэх бөгөөд орчин үеийн урлагийг хөгжүүлэхэд зориулсан 80 галерейтай. Мөн дотроо хамгааллын лаборатори, номын дэлгүүр, ресторан, баартай, дээвэр дээрээ цэцэрлэгтэй байна.

The post Дэлхийн хамгийн том музей Африкийн Капе хотноо нээгдлээ appeared first on Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer.

]]>
Микро Сити төслийг танилцууллаа http://newcon.mn/%d0%bc%d0%b8%d0%ba%d1%80%d0%be-%d1%81%d0%b8%d1%82%d0%b8-%d1%82%d3%a9%d1%81%d0%bb%d0%b8%d0%b9%d0%b3-%d1%82%d0%b0%d0%bd%d0%b8%d0%bb%d1%86%d1%83%d1%83%d0%bb%d0%bb%d0%b0%d0%b0/ Fri, 15 Sep 2017 05:19:02 +0000 http://newcon.mn/?p=15301 Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны үеэр “Ютопиа” төслийн Улаанбаатар дахь “Ulaanbaatar studio” компанийн захирал Алекс Скиннер “Хямралаас хамтдаа хөтөлбөр болон Микро сити буюу ухаалаг хот төслийн тухай Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. “Микро сити буюу ухаалаг хот” төсөл нь хотын тодорхой нэг...

The post Микро Сити төслийг танилцууллаа appeared first on Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer.

]]>
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны үеэр “Ютопиа” төслийн Улаанбаатар дахь “Ulaanbaatar studio” компанийн захирал Алекс Скиннер “Хямралаас хамтдаа хөтөлбөр болон Микро сити буюу ухаалаг хот төслийн тухай Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

“Микро сити буюу ухаалаг хот” төсөл нь хотын тодорхой нэг хэсгийг бичил хот болгон зохион байгуулах юм. Бичил хот төвлөрсөн бодлого, системээс тусдаа дотооддоо асуудлаа шийдвэрлэж, зохицуулдаг болвол илүү үр ашигтай. Бичил хотын давуу тал нь угсармал орон сууцыг барих бөгөөд гурван сар хүрэхгүй хугацаанд айлуудын орон сууцыг барих бүрэн боломжтой. Угсармал орон сууц нь ногоон технологийг ашигладаг.

Улаанбаатар хотод бичил хороолол барих газрыг судалж үзээд Сонгинохайрхан дүүргийн 30, 31 дүгээр хорооны газар илүү боломжтой гэж үзсэн аж. Энэ хэсэгт 5000-6000 айлын орон сууцыг босгох боломжтой. Хэрэв хотын зүгээс дэмжвэл ирэх таван жилийн дотор бичил хот бүхий 10 мянган айлын орон сууц барих бүрэн боломжтой хэмээн “Ютопиа” төслийн Улаанбаатар дахь “Ulaanbaatar studio” компанийн захирал Алекс Скиннер хэллээ. Мөн “Хотоос хөрөнгө оруулалт хүсэхгүй. Төсөл хэрэгжүүлэхэд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна. Хотын захиргааны үүднээс дэмжиж, туслаж байхад болно” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, “Манай хотын зүгээс хэрэгжүүлж буй зарим төслийн үзэл санаатай төстэй төсөл байна. Бидний тулгамдаж байгаа асуудал дээр хувийн хэвшлийнхэн болон гадны хөрөнгө оруулагчид орж ирж байгаа. Бид үүнийг дэмжиж ажиллана гэж бодож байна” хэмээв.

The post Микро Сити төслийг танилцууллаа appeared first on Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer.

]]>
Залуу архитекторуудыг Япон улсад дадлагажигчаар ажиллуулах боломжтой боллоо http://newcon.mn/%d0%b7%d0%b0%d0%bb%d1%83%d1%83-%d0%b0%d1%80%d1%85%d0%b8%d1%82%d0%b5%d0%ba%d1%82%d0%be%d1%80%d1%83%d1%83%d0%b4%d1%8b%d0%b3-%d1%8f%d0%bf%d0%be%d0%bd-%d1%83%d0%bb%d1%81%d0%b0%d0%b4-%d0%b4%d0%b0%d0%b4/ Fri, 15 Sep 2017 05:03:34 +0000 http://newcon.mn/?p=15298 Монголын залуу архитекторууд Японы Саппорогийн Nihotoshisekkei архитектурын компанид дадлагажигчаар ажиллах хамтран ажиллах санамж бичигт МАЭ-ийн Ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар, Takebe Yukinori нар гарын үсэг зурлаа. Японд дадлагажигчаар ажиллах архитекторуудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар 2017 онд тодруулж, шалгарсан архитектор 2018 оноос эхлэн Япон улсад ажиллах юм. Сонгон шалгаруулалтыг МАЭ-ийн...

The post Залуу архитекторуудыг Япон улсад дадлагажигчаар ажиллуулах боломжтой боллоо appeared first on Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer.

]]>
Монголын залуу архитекторууд Японы Саппорогийн Nihotoshisekkei архитектурын компанид дадлагажигчаар ажиллах хамтран ажиллах санамж бичигт МАЭ-ийн Ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар, Takebe Yukinori нар гарын үсэг зурлаа.

Японд дадлагажигчаар ажиллах архитекторуудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар 2017 онд тодруулж, шалгарсан архитектор 2018 оноос эхлэн Япон улсад ажиллах юм. Сонгон шалгаруулалтыг МАЭ-ийн ажлын алба энэ онд зохион байгуулах аж.

Мөн Японы Нара хотын хот төлөвлөлтийн газрын орлогч дарга, түүхэн дурсгалт барилга байгууламжийг хамгаалах азийн төвийн дэд ерөнхийлөгч Yonmura Hiroaki, Uejima Naruhisa тэргүүтэй төлөөлөгчдийг МАЭ-ийн удирдлага, Удирдах зөвлөл хүлээн авч ажил хэргийн уулзалт хийлээ.

Түүхэн барилга байгууламжийг хамгаалах Азийн санд 2018 оны 1 сард МАЭ гишүүнээр элсэх юм. Ингэснээр Монголын дурсгалт барилга байгууламжийг хамгаалах, сэргээн засварлах болон, Монгол ёс заншил уламжлалаа хойч үедээ уламжлуулах ажлыг тус сангийн дэмжлэгтэйгээр манай архитекторууд, иргэдийн оролцоотой хийж байх юм.

The post Залуу архитекторуудыг Япон улсад дадлагажигчаар ажиллуулах боломжтой боллоо appeared first on Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer.

]]>
Лондонгоос Токио хүртэл төмөр замтай Орос, Японыг холбосон шинэ гүүрийг байгуулна. http://newcon.mn/%d0%bb%d0%be%d0%bd%d0%b4%d0%be%d0%bd%d0%b3%d0%be%d0%be%d1%81-%d1%82%d0%be%d0%ba%d0%b8%d0%be-%d1%85%d2%af%d1%80%d1%82%d1%8d%d0%bb-%d1%82%d3%a9%d0%bc%d3%a9%d1%80-%d0%b7%d0%b0%d0%bc%d1%82%d0%b0%d0%b9/ Wed, 13 Sep 2017 06:28:12 +0000 http://newcon.mn/?p=15295 Транс-Сибирийн төмөр замыг өргөтгөж, Япон улс хүртэл уртасгах шийдвэрийг ОХУ-ын засгийн газраас гаргажээ. Хоёр орны зүгээс ихээхэн чухалчилж ярьсан уг гүүр нь галт тэргээр холбогдох юм. Хэрэв гүүр баригдаж дуусвал та бүхэн Токиогоос Лондон хүртэл галт тэргээр 13,518 км замаар галт тэргээр аялах боломжтой болох юм....

The post Лондонгоос Токио хүртэл төмөр замтай Орос, Японыг холбосон шинэ гүүрийг байгуулна. appeared first on Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer.

]]>
Транс-Сибирийн төмөр замыг өргөтгөж, Япон улс хүртэл уртасгах шийдвэрийг ОХУ-ын засгийн газраас гаргажээ. Хоёр орны зүгээс ихээхэн чухалчилж ярьсан уг гүүр нь галт тэргээр холбогдох юм. Хэрэв гүүр баригдаж дуусвал та бүхэн Токиогоос Лондон хүртэл галт тэргээр 13,518 км замаар галт тэргээр аялах боломжтой болох юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын зүүн бүсийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлэх болсон талаараа мэдэгджээ. Энэ нь Дэлхийн II дайнаас хойш ямар нэг энхийн хэлэлцээр байгуулаагүй тус хоёр орны хувьд түүхэн үйл явдал болж байгаа аж.

“The Siberian Times” сонинд дэд сайд Игорь Шувалов, “Бидний зүгээс Хоккайдогоос Сахалин хүртэл авто болон төмөр зам бүхий холимог замыг хамтран барих тухай саналыг Япон улсад тавьж, ихээхэн ач холбогдол өгч буйгаа илэрхийлсэн” хэмээн ярьжээ.

Владивостокоор дуусч буй одоогийн Транс-Сибирийн замыг дээрх төслийн хүрээнд Оросын Сахалины арал, Японы хойд Хоккайдо арал хүртэл тэлэх юм. Тэндээс аялагчид төмөр замаар Токио хүртэл аялах боломжтой гэнэ. Сахалин болон Хоккайдогийн хооронд тавигдах 45 км гүүрийг барихад хамгийн сүүлийн үеийн өндөр өртөг бүхий технологийг ашиглах аж.

Гүүр баригдсанаар Оросын байгалийн хий, газрын тосны үйлдвэрлэлд ихээхэн ач холбогдолтой гэж Игорь Шувалов онцлон тэмдэглэжээ.

The post Лондонгоос Токио хүртэл төмөр замтай Орос, Японыг холбосон шинэ гүүрийг байгуулна. appeared first on Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer.

]]>