erkhemee, Author at Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer http://newcon.mn/author/erkhemee/ Барилгын зураг төсөл, барилга угсралт, ажлын зураг, ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлт Sat, 28 Jul 2018 12:03:46 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=6.7.5 “ГЭР ХОРООЛЛЫН ГАЗРЫГ ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗОРИЛГООР ӨМЧЛӨГЧ, ЭЗЭМШИГЧ ГАЗРААР ХУВЬ НИЙЛҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛ http://newcon.mn/%d0%b3%d1%8d%d1%80-%d1%85%d0%be%d1%80%d0%be%d0%be%d0%bb%d0%bb%d1%8b%d0%bd-%d0%b3%d0%b0%d0%b7%d1%80%d1%8b%d0%b3-%d0%b4%d0%b0%d1%85%d0%b8%d0%bd-%d0%b7%d0%be%d1%85%d0%b8%d0%be%d0%bd-%d0%b1%d0%b0/ Sat, 10 Jun 2017 10:31:31 +0000 http://newcon.mn/?p=15208 ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг баталж, хот, суурин газрын гэр хороололд оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай амьдрах орчин нөхцөл болон газар ашиглалтыг сайжруулах, газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгоор инженерийн...

The post “ГЭР ХОРООЛЛЫН ГАЗРЫГ ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗОРИЛГООР ӨМЧЛӨГЧ, ЭЗЭМШИГЧ ГАЗРААР ХУВЬ НИЙЛҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛ appeared first on Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer.

]]>
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг баталж, хот, суурин газрын гэр хороололд оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай амьдрах орчин нөхцөл болон газар ашиглалтыг сайжруулах, газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгоор инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барихад зориулж иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөл, эзэмшлийн газраар хувь нийлүүлэх замаар гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах эрх зүйн орчин бүрдсэн.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу хувь нийлүүлсэн талбайг инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барих, төслийн санхүүжилтэд шаардагдах хөрөнгийг бүрдүүлэх зориулалтаар ашиглахыг хуульчилсан.

Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл хэрэгжүүлэх зорилгоор газар өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх үйл ажиллагаатай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулах зорилгоор тус яамнаас Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт, 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн “Гэр хорооллын газрыг  дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ын төслийг боловсруулсан.

“Гэр хорооллын газрыг  дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ын төсөлд зарим нэр томъёоны тодорхойлолт, газраар хувь нийлүүлэхэд баримтлах зарчим, газраар хувь нийлүүлэх аргууд, газраар хувь нийлүүлэх үйл ажиллагаа, мөн хувь нийлүүлсэн талбай, нөөц талбайн ашиглалт, хяналтын талаар санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгасан. Журмын төсөл нь 6 зүйлээс бүрдэнэ.

“Гэр хорооллын газрыг  дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ыг баталж, тус журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад үүрэг болгохоор “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулав.

“Гэр хорооллын газрыг  дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ыг баталснаар  хот, суурин газруудад гэр хорооллыг дахин зохион байгуулах төслүүд амжилттай хэрэгжих, гэр хороололд инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж баригдаж оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай амьдрах орчин, газар ашиглалт сайжрах, газар эдийн засгийн эргэлтэнд орох таатай нөхцөл бүрдэх юм.

“Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Гэр хорооллын газрыг  дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ын төсөлд  21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллага, олон улсын байгууллага, зураг төслийн аж ахуйн нэгжүүд болон “Монгол Улсын хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төслийн 2 дахь үе шатны төсөл”-ийн багаас ирүүлсэн саналуудыг тусгаж, олон нийтээс санал авах зорилгоор Барилга, хот байгуулалтын яамны вебсайтад байрлууллаа.

“Гэр хорооллын газрыг  дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ын төсөлтэй танилцаж, саналаа Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Э.Дондмаа, Б.Гоёсайхан нартай 51-261427 утсаар холбогдож эсхүл <dondmaa@gmail.com>, <goeo_azaz@yahoo.com> цахим хаягаар 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

Журмын төслийг ЭНД-с татаж авна уу.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

The post “ГЭР ХОРООЛЛЫН ГАЗРЫГ ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗОРИЛГООР ӨМЧЛӨГЧ, ЭЗЭМШИГЧ ГАЗРААР ХУВЬ НИЙЛҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛ appeared first on Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer.

]]>
1000 айлын түр оршин суух орон сууц баригдах төслийн ажлыг яаравчлуулахаар ярилцлаа http://newcon.mn/1000-ail/ http://newcon.mn/1000-ail/#respond Sun, 04 Jun 2017 04:03:44 +0000 http://newcon.mn/?p=15104 Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өнөөдөр БНХАУ-ын Гадаад тусламжийн газрын Азийн хэлтсий эдийн засаг, худалдааны нарийн бичгийн дарга Цао Жяныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсын БХБЯ, Сангийн яам, Эрчим хүчний салбарын төлөөлөл болон Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар  оролцов. Энэ үеэр өрнүүлсэн ярианы...

The post 1000 айлын түр оршин суух орон сууц баригдах төслийн ажлыг яаравчлуулахаар ярилцлаа appeared first on Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer.

]]>
Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өнөөдөр БНХАУ-ын Гадаад тусламжийн газрын Азийн хэлтсий эдийн засаг, худалдааны нарийн бичгийн дарга Цао Жяныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсын БХБЯ, Сангийн яам, Эрчим хүчний салбарын төлөөлөл болон Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар  оролцов. Энэ үеэр өрнүүлсэн ярианы гол сэдэв нь БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй туссламжийн хүрээнд 1000 айлын түр оршин суух орон сууц баригдах төслийн ажлыг яаравчлуулахад чиглэсэн юм. Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөл энэ сарын 10-12-нд БНХАУ-ын Орон сууц, хот хөдөөгийн сайдын урилгаар албан ёсны айлчлал хийх үеэрээ дээрх төслийг  танилцуулаад ирсэн. Одоогоор Монголын талаас уг барилгыг барих газар, дулаан, эрчим хүч, дэд бүтэц, барилгын зураг төсөл бэлэн болж зөвхөн ажлаа эхлэхэд бэлэн болоод байна.

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Хоёр талын Засгийн газрын түвшинд асуудал шийдэгдсэн тул барилгын ажлыг эхлэх цаг болсон. Байгаль орчинд хор нөлөөгүй, буцалтгүй тусламжийн хүрээнд хийгдэж байгаа учраас чанар, хурдад  яарч байна. Миний бие энэ төслөөс гадна Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй зарим төслийн ажлын хэсгийг ахалж байгаа, тэдэнтэй харьцуулбал энэ  төсөл  харьцангуй удааширч байгаад мэргэжлийн хүний хувьд яарч байна ” гэсэн юм. Харин БНХАУ-ын Гадаад тусламжийн газрын Азийн хэлтсийн эдийн засаг, худалдааны нарийн бичгийн дарга Цао Жян “Таныг мэргэжлийн хүний хувьд яарч, мэддэг чаддаг ажлаа цаасан дээрх үг биш бодит ажил болгож харахыг хүсч байгааг ойлгож байна. Ирэх тавдугаар сарын эхээр манай талаас зөвлөх компаниа ирүүлж ажлыг түргэвчлүүлэхэд анхаарч ажиллана. Энэ дашрамд танай яам болон Сангийн яам, Гадаад харилцааны яамны ажил хэрэгч хамт олонд талархал илэрхийлье” гэв.

 

via http://mcud.gov.mn

The post 1000 айлын түр оршин суух орон сууц баригдах төслийн ажлыг яаравчлуулахаар ярилцлаа appeared first on Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer.

]]>
http://newcon.mn/1000-ail/feed/ 0
“Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төслийн нээлтийн семинар боллоо http://newcon.mn/hulemjiin-hii/ http://newcon.mn/hulemjiin-hii/#respond Sun, 04 Jun 2017 03:59:17 +0000 http://newcon.mn/?p=15100 Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран Монгол улсын барилгын салбарын эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт бүхий “Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төслийн нээлтийн семинарыг өнөөдөр зохион байгууллаа. БХБЯ, НҮБХХ-ийн туслалцаатайгаар...

The post “Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төслийн нээлтийн семинар боллоо appeared first on Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer.

]]>
Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран Монгол улсын барилгын салбарын эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт бүхий “Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төслийн нээлтийн семинарыг өнөөдөр зохион байгууллаа. БХБЯ, НҮБХХ-ийн туслалцаатайгаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам хамтран хэрэгжүүлэх энэхүү төсөл нь Даян дэлхийн байгаль орчны сан, Монгол Улсын Засгийн газар, НҮБХХ, хувийн хэвшлийн 3 жилийн хугацаанд 8.1 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих юм.

Салбарын нийт 100 орчим төлөөлөгчид семинарт хүрэлцэн ирж, Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарал, түүнийг тооцоолох тогтолцоо мөн түүнчлэн хэрэгжүүлэгч байгууллага, институт, техник, боловсон хүчин, мэргэжилтнүүдийн асуудлуудыг хэлэлцлээ.

Төслийн зорилго нь Монгол улсад  хүлэмжийн хийн ялгарлыг (ХХЯ) бууруулах үндэсний арга хэмжээг барилгын салбарт хэрэгжүүлж, тус салбарт эрчим хүчний хэмнэлттэй технологийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор барилгын салбарын эрчим хүчний хэрэглээ, ХХЯ-ын тооцоо судалгааг бий болгох, ХХЯ-ыг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, түүний үр дүнг хэмжих, тайлагнах, нотлох (MRV) механизмыг бий болгоход чиглэж хэрэгжих юм. Төслийг хэрэгжүүлсний үр дүнд эрчим хүчний хэрэглээг бууруулснаар нүүрсээр галлах усан болон уурын халаагуур зуух, цахилгаан станцаас гарах цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн эрэлт багасч, агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна.

Тус семинараар төслийн зорилго, гарах үр дүн, стратеги, түүнчлэн голлох үйл ажиллагааны талаарх илтгэлүүдийг сонсож төслийн зорилгод хүрэхийн тулд эрчим хүчний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарлыг тооцох тогтолцоог бий болгох, салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх талаар өөрсдийн санал бодлыг илэрхийлэв. Семинарын үр дүнд төслийн оролцогч, хамтрагч талууд нэгдсэн ойлголтонд хүрснээр төслийн цаашдын үйл ажиллагаанд тэдний үүрэг оролцоо, санал бодлыг тусган хэрэгжүүлэх, чиглүүлэх хөдөлгөгч хүчийг бий болгосон нь тус семинарын ололт байлаа.

 

via http://mcud.gov.mn

The post “Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төслийн нээлтийн семинар боллоо appeared first on Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer.

]]>
http://newcon.mn/hulemjiin-hii/feed/ 0
Цэвэрлэх байгууламжийн шинэ технологийг танилцууллаа http://newcon.mn/tseverleh-baiguulamj/ http://newcon.mn/tseverleh-baiguulamj/#respond Fri, 04 Oct 2013 15:55:52 +0000 http://demo.qodeinteractive.com/bridge/?p=26 The term minimalism is also used to describe a trend in design and architecture where in the subject is reduced to its necessary elements. Minimalist design has been highly influenced by Japanese traditional design and architecture. In addition, the work of De Stijl artists is a major source of reference for this kind of work.

The post Цэвэрлэх байгууламжийн шинэ технологийг танилцууллаа appeared first on Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer.

]]>
Барилгын салбарт тулгамдсан олон асуудлын нэг нь технологийн асуудал юм. Монголчуудад хэдийнэ танил болсон “МоМо-3” төслийн танилцуулга өнөөдөр Барилга хөгжлийн үндэсний төвд болж, нийслэл, орон нутгийн төлөөлүүд оролцлоо. “Ахуйн болон үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийн үр дүн ба ашиглалт” сэдэвт энэхүү сургалт семинарыг нээж Барилга, хот байгуулалтын сайд үг хэллээ.

Тэрбээр “Бидний шийдэж чадахгүй байсан цэвэрлэх байгууламжийн технологийг хамгийн энгийн арга, хямд өртөгтэйгээр шийдэж ирсэн хотуудын туршлагыг судалж, мэргэжилтнүүдийнхээ санал зөвлөгөөг нээлттэй хүлээн авч хамтран ажиллах бодлогыг БХБЯ баримталж байна. Мэргэжлийн хүний хувьд би байгалийн аргаар, микробиологийн түвшинд боловсруулагдаж 10 гаруй жил Монгол Улсын газар нутаг, Дархан хот, Хараа голын сав газарт туршилт хийж амжилттай хэрэгжиж буй энэ технологийг дэмжих болно. Тиймээс ХБНГУ-ын Бергманн группын Ерөнхийлөгч Ларс Бергманн болон Фраунхоферийн систем техникийн хэрэглээний төвийн дарга Ш.Бүрэн нарын танилцуулсан энэ төслийн талаар нийслэл орон нутгаас ирсэн төлөөлөлүүд сайтар танилцаж сургалтдаа идэвхтэй оролцохыг хүсч байна” гэлээ.

“Бергманн” групп нь 2006 оноос хойш ХБНГУ-ын Боловсролын яамны санхүүжилтээр Дархан хот, Хараа голын сав газарт “Төв Азийн усны нөөцийн нэгдсэн менежмент загвар бүс нутаг Монгол” нэртэй “МОМО-1”, “МОМО-2” төслийг амжилттай хэрэгжүүлж, одоо “МОМО-3” төслийг хэрэгжүүлэхээр БОНХЯ, БХБЯ-тай тохиролцоод байгаа юм. Уг төсөл нь хүн амын усан хангамжийг сайжруулах, ариутгах татуурга суурилуулахад чиглэгдэж байгаа билээ. Цаашид Улаанбаатар хотын төвлөрсөн бус систем бүхий гэр хороолол, хотхон болон Улаанбаатар хотын дагуул хотуудын хүн амын усан хангамжийг сайжруулах, ариутгах татуурга бүхий, бие даасан цэвэрлэх байгууламж барих боломж, суурилуулалтын дараах цогц үйлчилгээ, хяналтын системийн хамгийн шилдэг гэж хэлж болохуйц энэ технологи манай улсад нэвтэрснээр  одоогоор 20-иод бага оврын цэвэрлэх байгууламж барьсан. Одоо ажиллаж байгаа аж.

Улмаар Улаанбаатар хотын төвийн шугамд холбогдоогүй цэцэрлэг, сургууль болон гэр хорооллын 10-20 айлыг нэгтгэсэн бага оврын цэвэрлэх байгууламж барих санал тавиад байгаа юм билээ. Нэг цэвэрлэх байгууламж нь 5-5000 хүний бохирыг цэвэрлэх хүчин чадалтай юм. Хоёр жилд нэг удаа соруулж цэвэрлэдэг нь гэр хорооллын иргэд, оршин суугчдын ая тухтай, эрүүл орчинд амьдруулахад тохиромжтой технологи юм гэдгийг сургалтад оролцогчид ч хэлж байлаа.

via http://mcud.gov.mn

The post Цэвэрлэх байгууламжийн шинэ технологийг танилцууллаа appeared first on Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer.

]]>
http://newcon.mn/tseverleh-baiguulamj/feed/ 0