15 Sep Залуу архитекторуудыг Япон улсад дадлагажигчаар ажиллуулах боломжтой боллоо
Монголын залуу архитекторууд Японы Саппорогийн Nihotoshisekkei архитектурын компанид дадлагажигчаар ажиллах хамтран ажиллах санамж бичигт МАЭ-ийн Ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар, Takebe Yukinori нар гарын үсэг зурлаа.
Японд дадлагажигчаар ажиллах архитекторуудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар 2017 онд тодруулж, шалгарсан архитектор 2018 оноос эхлэн Япон улсад ажиллах юм. Сонгон шалгаруулалтыг МАЭ-ийн ажлын алба энэ онд зохион байгуулах аж.
Мөн Японы Нара хотын хот төлөвлөлтийн газрын орлогч дарга, түүхэн дурсгалт барилга байгууламжийг хамгаалах азийн төвийн дэд ерөнхийлөгч Yonmura Hiroaki, Uejima Naruhisa тэргүүтэй төлөөлөгчдийг МАЭ-ийн удирдлага, Удирдах зөвлөл хүлээн авч ажил хэргийн уулзалт хийлээ.
Түүхэн барилга байгууламжийг хамгаалах Азийн санд 2018 оны 1 сард МАЭ гишүүнээр элсэх юм. Ингэснээр Монголын дурсгалт барилга байгууламжийг хамгаалах, сэргээн засварлах болон, Монгол ёс заншил уламжлалаа хойч үедээ уламжлуулах ажлыг тус сангийн дэмжлэгтэйгээр манай архитекторууд, иргэдийн оролцоотой хийж байх юм.
Sorry, the comment form is closed at this time.