Залуу архитекторуудыг Япон улсад дадлагажигчаар ажиллуулах боломжтой боллоо - Ньюкон ХХК - Барилгын зураг төсөл, барилга угсралт | NewCon LLC Architecture & engineer
Барилгын зураг төсөл, угсралт, архитектурын шийдэл, бүтээцийн ба техник, технологийн шийдэл, интерьер, экстерьерийн шийдэл, инженерийн шугам сүлжээний шийдэл, барилга угсралт, хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөө, ландшафт, барилгын зураг төсөл хийнэ, барилгын зураг, ажлын зураг, эскиз зураг, инженерийн зураг, орон сууц, оффисийн байрилга, архитектурын зураг, архитектор, Ньюкон ХХК, Newcon, Architecture, Engineer, Design, House, Office, Apartment, Contact, холбоо барих, утас: Утас: 70118844, 88009965, Факс: 70124488, И-мэйл: info@newcon.mn, Вэб хуудас: www.newcon.mn
15298
post-template-default,single,single-post,postid-15298,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,,side_area_uncovered_from_content,qode-theme-ver-10.1.1,wpb-js-composer js-comp-ver-5.0.1,vc_responsive

Залуу архитекторуудыг Япон улсад дадлагажигчаар ажиллуулах боломжтой боллоо

Залуу архитекторуудыг Япон улсад дадлагажигчаар ажиллуулах боломжтой боллоо

Монголын залуу архитекторууд Японы Саппорогийн Nihotoshisekkei архитектурын компанид дадлагажигчаар ажиллах хамтран ажиллах санамж бичигт МАЭ-ийн Ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар, Takebe Yukinori нар гарын үсэг зурлаа.

Японд дадлагажигчаар ажиллах архитекторуудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар 2017 онд тодруулж, шалгарсан архитектор 2018 оноос эхлэн Япон улсад ажиллах юм. Сонгон шалгаруулалтыг МАЭ-ийн ажлын алба энэ онд зохион байгуулах аж.

Мөн Японы Нара хотын хот төлөвлөлтийн газрын орлогч дарга, түүхэн дурсгалт барилга байгууламжийг хамгаалах азийн төвийн дэд ерөнхийлөгч Yonmura Hiroaki, Uejima Naruhisa тэргүүтэй төлөөлөгчдийг МАЭ-ийн удирдлага, Удирдах зөвлөл хүлээн авч ажил хэргийн уулзалт хийлээ.

Түүхэн барилга байгууламжийг хамгаалах Азийн санд 2018 оны 1 сард МАЭ гишүүнээр элсэх юм. Ингэснээр Монголын дурсгалт барилга байгууламжийг хамгаалах, сэргээн засварлах болон, Монгол ёс заншил уламжлалаа хойч үедээ уламжлуулах ажлыг тус сангийн дэмжлэгтэйгээр манай архитекторууд, иргэдийн оролцоотой хийж байх юм.

No Comments

Sorry, the comment form is closed at this time.